ОЛОН ЖИЛИЙН ТУРШЛАГАТАЙ, СЭТГЭЛ ЗАСАЛЧ ЭМЧ НАР

Манай эмнэлгийн онцлог өдрийн үйлчлүүлэгчид болон хэвтэн эмчлүүлэгчдэд ганцаарчилсан, хосын, хүүхдийн болон бүлгийн сэтгэл засал эмчилгээг хүртээмжтэй, хүлээгдэлгүйгээр үзүүлдэг билээ.

Эмч нарын танилцуулга

ЭМЧИЙН ЗӨВЛӨГӨӨ

Мелатонин бол тархинаас ялгардаг нойрны даавар. Энэ даавар 55 наснаас дээш болох үед ялгаралт нь буурдаг. Тэгэхээр тэр үед гаднаас нөхөж уухыг зөвлөж болно харин идэр насныхан байнгын үүнийг хэрэглээд байвал тархины ялгаруулах эсүүд залхуурах хандлагатай болдог. Чухамхүү мелатонин ялгарахгүй болоод нойргүй болчихов уу мелатониныг давсан стрессийн даавар биед байгаа болохоор нойргүйдэж байна уу гэдэг учир шалтгааныг олох нь зөв юм шүү.

Сонсъё зөвлөе эмчилье

ЭМЧЛҮҮЛЭГЧ НАРЫН СЭТГЭГДЭЛ АЖИЛДАА ХАЙРТАЙ БАЙХ НЭГ ШАЛТГААН

Ц.Ханина

Эмчлүүлэгч

"Миний бие тус эмнэлэгт олон хоногийн нойргүйдэл, сэтгэл гутрал, айдсын түгшүүртэй ирсэн. Долоо хоног эмчлүүлээд гарч байна. Сэргэлэн цовоо, өөртөө итгэлтэй болсон. Эмчилгээний орчин ая тухтай, эмч сувилагч, ажилтангуудын харилцаа хандлага эерэг гэгээлэг сайхан байлаа. Хоол унд сайн, мундаг тогооч, эмч нар нь мэргэжлийн ур чадвартай, гайхалтай. Та нартаа сайхан хамт олонд баярлалаа"

Бат-Эрдэнэ, Оюунчимэг нар

Эмчлүүлэгч

Санал хүсэлтийн дэвтэрт:

"Better mind" эмнэлгийн хамт олонд маш их баярлалаа. Эмчилгээ, үйлчилгээ чанартай сайн хийгдлээ. Хоолны амт чанар сайхан байлаа. Танай эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэндээ сэтгэл маш хангалуун байна. Танай хамт олонд ажлын амжилт, өндөр амжилт, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье!

Ч.Чулуун-Эрдэнэ

Эмчлүүлэгч

Талархал

Эрхэм хүндэт "Better mind" нойргүйдэл, сэтгэл заслын эмнэлгийнхээ хамт олонд цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье. Миний бие 10 хоног эмчлүүлэхдээ эрүүл саруул болж, ирээдүйдээ итгэх итгэл нэмэгдэж, сэтгэлийн тайвшралыг мэдэрлээ. Та бүхэндээ баярласан талархснаа үүгээр мэдэгдэж байна.

-Хэрэв танд болон таны ойр дотны хүнд

Дараах асуудлууд тулгарвал МЭДЭЭЛЛИЙН УТАС 77055858, 88006221 утсаар холбогдож мэргэжлийн сэтгэцийн эмчээс мэдээлэл авах боломжтой. Энгийн утасны тарифаар холбогдоно.

Нойргүйдэл

Дэлгэцийн донтолт

Сэтгэл түгшилт

Мансууруулах бодисын хэрэглээтэй холбоотой асуудал

Айдас

Жирэмсэн үеийн сэтгэлзүйн өөрчлөлт

Сэтгэл гутрал

Төрсний дараах сэтгэлзүйн хямрал, сэтгэл гутрал

Уур бухимдал

Гэмтлийн дараах хүчтэй стресс

Мэдрэл сульдал

Ахимаг насны үеийн сэтгэцийн тулгамдсан асуудлууд

Сэтгэлзүйн хямрал

Хүүхдийн сэтгэцийн тулгамдсан асуудлууд

Эмчийн зөвлөгөө авах

Энгийн утасны тарифаар холбогдоорой

Холбогдох утас 77055858, 88006221