ЭМЧЛҮҮЛЭГЧ НАРЫН СЭТГЭГДЭЛ АЖИЛДАА ХАЙРТАЙ БАЙХ НЭГ ШАЛТГААН

Н.Нэргүй
Эмчлүүлэгч
"Better mind" эмнэлэгт 7 хоног эмчлүүллээ. Сайхан нам гүм орчин угтаж авлаа. Эмч сувилагч нар их гоё энергитэй аргагүй нойргүйдэл, сэтгэл заслын эмнэлэг шиг санагдлаа. Хоол амттай, чанартай энэ эмнэлэгт баймаар л байсан кккк. Та бүхэнд ажлын амжилт хүсье.

Гиймаа
Эмчлүүлэгч
Талархал
Монголын өнөөгийн стресстэй нийгэмд ийм хэрэгтэй эмнэлэг нээн ажиллуулж байгаад талархаж байна. Таван хоног эмчлүүллээ. Сэтгэл санаа өөдрөг сайхан боллоо. Эмнэлгийн нийт хамт олонд талархал илэрхийлье. Ажлын амжилт хүсье.

Ч.Чулуун-Эрдэнэ
Эмчлүүлэгч
Талархал
Эрхэм хүндэт "Better mind" нойргүйдэл, сэтгэл заслын эмнэлгийнхээ хамт олонд цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье. Миний бие 10 хоног эмчлүүлэхдээ эрүүл саруул болж, ирээдүйдээ итгэх итгэл нэмэгдэж, сэтгэлийн тайвшралыг мэдэрлээ. Та бүхэндээ баярласан талархснаа үүгээр мэдэгдэж байна.

Г.Тэмүүлэн
Үйлчлүүлэгч
Санал хүсэлтийн дэвтэрт:
Түгшүүрээс болж төвлөрөл муудсан байсан. Хоёр жилийн өмнө сэтгэл гутрал, түгшилтээс болж СЭМҮТ-д Г.Гантулга эмчид үзүүлж сэтгэл заслын эмчилгээнд явж байсан. Энэ эмнэлэгт ажиллаж байгаа бүх эмч, сувилагч, ажилчдад талархаж байна. Нойргүйдэл, түгшилт болон сэтгэл гутралд тохирох сэтгэл заслын эмчилгээ авсан. Миний бие их гоё дээрдсэн 6 хоног хэвтэн эмчлүүлээд сайхан болооод гарлаа.

О.Сувд-Эрдэнэ
Эмчлүүлэгч
Ая тухтай, тайван тохилог орчинд мэргэжлийн эмч нар цөөн тооны үйлчлүүлэгчдийг хүлээн авч хэвтүүлэн эмчилдэг үнэхээр гоё эмнэлэг юмаа. Би нойргүйдэл, мэдрэлийн ядаргаатай тус эмнэлэгт ирсэн. Одоо үнэхээр эрүүл сайхан боллоо. Олон төрлийн булчин сулруулах физик эмчилгээ болон нойргүйдлийн эсрэг альфа-стем аппаратаар хавсран эмчилдэг онцлогтой бас мэргэжлийн хамт олонтой санагдлаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье.

Бат-Эрдэнэ, Оюунчимэг нар
Эмчлүүлэгч
Санал хүсэлтийн дэвтэрт:
"Better mind" эмнэлгийн хамт олонд маш их баярлалаа. Эмчилгээ, үйлчилгээ чанартай сайн хийгдлээ. Хоолны амт чанар сайхан байлаа. Танай эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэндээ сэтгэл маш хангалуун байна. Танай хамт олонд ажлын амжилт, өндөр амжилт, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье!

Б.Болдбаатар
Эмчлүүлэгч (Дорнод аймаг Хэрлэн сум)
Санал хүсэлтийн дэвтэрт:
Амт шимтэй хоол ундаар дайлуулж, орон гэртээ байгаа юм шиг тух тохитой орчинд амар тайван байлаа. Эмчилгээгээ сунгаад 14 хоног хэвтэн эмчлүүлсэндээ туйлын баяртай байна. Баярлалаа

Б.Ганзориг
Эмчлүүлэгч
Талархал: Юуны өмнө ийм сайхан нойргүйдэл, сэтгэл заслын эмнэлэг, эмч, сувилагч нар байгаад баярлалаа. Долоо хоног эмчилгээнд хамрагдсан өдөр бүр эмч нар орж ирж зөвлөж анхаарал тавьдаг, 10 гаруй төрлийн витамин дусал, дархлаа дэмжих эмчилгээ болон хагас биеийн болон толгойны физик бариа засал, массажийг өдөр бүр хийж орой унтахын өмнө эмчилгээний давстай хөлний усан барианд тогтмол оруулдаг зэрэг нь үнэхээр их таалагдсан.

Ц.Ханина
Эмчлүүлэгч
"Миний бие тус эмнэлэгт олон хоногийн нойргүйдэл, сэтгэл гутрал, айдсын түгшүүртэй ирсэн. Долоо хоног эмчлүүлээд гарч байна. Сэргэлэн цовоо, өөртөө итгэлтэй болсон. Эмчилгээний орчин ая тухтай, эмч сувилагч, ажилтангуудын харилцаа хандлага эерэг гэгээлэг сайхан байлаа. Хоол унд сайн, мундаг тогооч, эмч нар нь мэргэжлийн ур чадвартай, гайхалтай. Та нартаа сайхан хамт олонд баярлалаа"