САЙН ЦАГИЙГ ХАМТ БҮТЭЭЕ
Эмнэлгийн тухай
“Better Mind” нойргүйдэл, сэтгэл заслын эмнэлэг нь 2021 оноос сэтгэл засал, зөвлөгөө, нойргүйдэл, сэтгэл зүйн оношилгоо, гэр бүлийн (хосын) болон хүүхдийн сэтгэцийн үзлэг, сэтгэл засал, зөвлөгөө зэрэг чиглэлээр амбулаториор үзлэг зөвлөгөө өгөх, ганцаарчилсан уулзалт хийж, сэтгэл зүйн тестээр оношлож, БНСУ-ын MediCore компанийн Max Pulse аппаратын тусламжтайгаар 3-5 минутанд биеийн стресс, мэдрэлийн системийн тэнцвэр, ядаргааг мөн хэмжиж оношилох, өдрийн эмчилгээ болон хэвтүүлэн эмчлэх үйлчилгээ үзүүлдэг, хоёр салбартай анхны нойргүйдэл, сэтгэл заслын эмнэлэг юм. Мэргэжлийн эмч нар цөөн тооны үйлчлүүлэгчдийг ая тухтай, дуу чимээ багатай, тайван тохилог орчинд хүлээн авч өдрөөр болон, хэвтүүлэн эмчилдэг ба төрөлжсөн нарийн мэргэжлийн сувилагч, туслах сувилагч нар сувилахуйн тусламж үзүүлдэг.



